АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч нар Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд зочиллоо.
Nullam euismod commodo

     АНУ-ын элчин сайдын яамны Англи хэлний Fulbright ETA хөтөлбөрт оролцох ЭЗШУИС-ийн хүсэлтийн дагуу өнөөдөр тус элчин сайдын яамны төлөөлөгч нар ЭЗШУИС-д зочлон удирдлага, хөтөлбөрийн баг, оюутны төлөөлөлтэй уулзалт хийн, сургуулийн орчинтой танилцлаа.
Тус хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой ба сайн дурын ажилтан нь 1 жилийн хугацаатайгаар ажиллах юм.
Хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргахад идэвх зүтгэл гарган ажилласан Доктор Д.Бадрал, Англи хэлний багш М.Хишигтогтох, Г.Гийх-Оргил, М.Ууганжаргал нартаа баярлалаа. Амжилт хүсье.

Copyright © 2017. All Rights Reserved.