“ЭМИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” АСТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Nullam euismod commodo

     Эм Зүйн Удирдлага Технологийн Тэнхим нь “ЭЗШУИС-ийн 20-н жил”-ийн ойг угтаж Эм Зүйн 4-р дамжааны оюутнуудын дунд “ЭМИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” сэдэвт АСТ-ийг 2019 оны 03-р сарын 18-ы өдөр амжилттай зохион байгууллаа.

АСТ нь багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, авхаалж самбаа, мэргэжлийн хичээлийн дадлага, ур чадварыг дүгнэх гэсэн үндсэн 3 хэсэгтэйгээр Эм Зүйн 401, 402, 403, 404, 405, 406-р ангийн нийт 7 баг оролцсоноос дараах анги, хамт олон бусдыгаа манлайлан амжилттай оролцлоо.   Үүнд:         

  • ЭЗ-402 ангийн “Нейрон” баг  Тэргүүн байр,
  • ЭЗ-404 ангийн   “GMP” баг Дэд байр,
  • ЭЗ-405 ангийн  “Бид чадварлаг технологичид” баг Гутгаар байр  тус тус эзэллээ.

Багууд гэрийн даалгаварт төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмчилгээний арьс арчилгааны тос, цацлага гэх мэт шинээр 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн амжилттай бүтээлээ.

Copyright © 2017. All Rights Reserved.