Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутнууд АШУҮИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны нэрэмжит Волейболын тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо.
Nullam euismod commodo

      2019 оны 03 сарын 09-10-ны хооронд АШУҮИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит Волейболын нээлттэй тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд анагаахын чиглэлийн их, дээд сургуулиуд болон хот, хөдөө орон нутгийн томоохон эмнэлгүүдийн эрэгтэй 12, эмэгтэй 11 баг оролцсоноос ЭЗШУИС-ийн оюутны эрэгтэй, эмэгтэй багууд хос алтан медаль хүртэж, шилжин явах цомын эзэд болов. Тэмцээний шилдэг тэгш тоглогчоор ЭЗШУИС-ийн IV дамжааны оюутан Б.Төгөлдөр /эрэгтэй/, III дамжааны оюутан У.Үржин-ханд /эмэгтэй/ нар тус тус шалгарав.

Тэмцээний дүнгээс:

Эрэгтэй алтан медаль- ЭЗШУИС

Эрэгтэй мөнгөн медаль – АШУҮИС-н багш нарын баг

Эрэгтэй хүрэл- Этүгэн их сургууль

Эмэгтэй алт- ЭЗШУИС

Эмэгтэй мөнгөн медаль-АШУҮИС-н төгсөгчид

Эмэгтэй хүрэл- Ач анагаах ухааны их сургууль

Шилдэг тэгш тоглогч: эрэгтэй: Б.Төгөлдөр /ЭЗШУИС/

             эмэгтэй: У.Үржин-ханд /ЭЗШУИС/

 

Copyright © 2017. All Rights Reserved.