“Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж технологийг эзэмших нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Nullam euismod commodo

2019 оны 1-р сарын 25-26-ны өдрүүдэд багш нар, мэргэжилтнүүдийн цогц чадамжийг хөгжүүлэх, багш нарын заах арга зүй, эрдэм шинжилгээний ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж технологийг эзэмших нь” сэдэвт сургалтыг ЭЗШУИС-ийн нийт багш нарын дунд зохион байгууллаа.

Сургалтын агуулга нь:

-        Шинжлэх ухааны бүтээлд ном зүй, ишлэлийг олон улсын шаардлагад нийцүүлэн бичих

-        Гадаад, дотоодын бусад сургуулиудын туршлагаас суралцах

-        Илтгэл, судалгааны өгүүлэл бичихэд цаг хэмнэх, алдааг багасгах аргачлалд суралцах

-        Илтгэл, лекцийг сонирхолтой байдлаар бэлтгэх аргачлалаас суралцах

-        Салбар хоорондын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэгт чиглэсэн юм.

Сургалтыг Эрдмийн сургуулийн захирал, ЭЗУ-ны доктор, дэд профессор Э.Сэлэнгэ, БАКЭЗ тэнхимийн багш АУ-ны магистр С.Долгорсүрэн нар зохион байгуулж, Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологийн Нийгэмлэг, Eco Delta ТББ-ын мэргэжилтэн, төлөөллөөс ирж өөрсдийн сайн туршлагаас хуваалцсан юм.  Тус сургалтаас хүртэх үр ашиг нь эрдэм шинжилгээний ажил бичих болон өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх, багш нарын ур чадвар, цогц чадамжийг дэмжихэд зориулагдсан болно.

Тус сургалтанд хэрэглэгдсэн жишээ материал, файлын сан, програм хангамжийг багш нарын компьютерт суулган өгч жишээн дээр ажиллаж практик хийсэн. Сургалтын төгсгөлд ЭЗШУИС-ийн бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүдийн нийт багш нар сертификат гардан авлаа.

Цаашид багш нарын эрдэм судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих үүднээс сургалт, судалгааны олон үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлэх юм. 

Мэдээ бэлтгэсэн: БАКЭЗ тэнхимийн багш   С. Долгорсүрэн

                 Хянасан:Эрдмийн сургуулийн захирал  Э. Сэлэнгэ

 

Copyright © 2017. All Rights Reserved.