ОЮУТНЫ ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2018
Nullam euismod commodo

ЭЗШУИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн “Шинэ жил-2018” цэнгүүний арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү цэнгүүнийг албан ёсоор нээн Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам үг хэлэв. Цэнгүүнд “Монос” группийн харъяа компаниудын захирлууд, эрдэмтэн багш, зочид төлөөлөгчид оролцов. Цэнгүүний үеэр оюунлаг, спортлог, авъяаслаг оюутан, нэрэмжит тэтгэлэг, тэргүүний анги хамт олон, шилдэг ангийн дарга, тэргүүний уншигч, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний оюутан”, Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан” алтан медалиар тус тус оюутнуудыг шагнаж урамшуулав.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуулийн нэрэмжит шагналаар Эмийн үйлдвэрийн инженер технологийн 201-р ангийн оюутан – Р.Нямсүрэн, Оюунлаг оюутан – Эм зүйн 403-р ангийн оюутан Б.Нямсүрэн, Оны Авъяаслаг оюутан – Эм зүйн 310-р ангийн оюутан Ц.Амарзаяа, Оны Спортлог оюутан – Эм зүйн 305-р ангийн оюутан Б.Баттуяа нар шалгарав.

“Монос” группийн харъяа компаниудын нэрэмжит тэтгэлэг: “Тимус фарм” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Эм зүйн 310-р ангийн оюутан Б.Балжинням, “Монос трейд” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Уламжлалт анагаах ухааны их эмчийн 202-р ангийн оюутан О.Билгүүн, “МоносФарм” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Эм зүйн 204-р ангийн оюутан Б.Будзаяа, “Монос улаанбаатар” ХХК-ны нэрэмжит тэтгэлэгээр Эм зүйн 303-р ангийн оюутан Б.Намуунбайгаль, Эм зүйн 310-р ангийн оюутан Ч.Бадмаараг-Алтай нар тэтгэлэгийн эзэд болов.

“Монос фарм трейд” ХХК-ны нэрэмжит тэтгэлэг: Эм зүйн 501-р ангийн оюутан Б.Жавзмаа, Эм зүйн 503-р ангийн оюутан Т.Отгонцэцэг, Эм зүйн 504-р ангийн оюутан Б.Байгалмаа, Эм зүйн 504-р ангийн оюутан Г.Булгантуяа, Эм зүйн 505-р ангийн оюутан Ж.Бүтэдмаа, Эм зүйн 505-р ангийн оюутан Б.Анхзаяа, Эм зүйн 506-р ангийн оюутан А.Даваасүрэн нар шалгарав.

ЭЗШУИС-ийн Тэргүүний уншигчаар Эм зүйн 102 ангийн оюутан Б.Нямсүрэн, Сувилахуйн 102 ангийн оюутан Б.Сарантуул, Шилдэг ангийн дарга Эм зүйн 505-р ангийн дарга А.Түвшинжаргал, Шилдэг ангийн дарга Сувилахуйн 201-р ангийн дарга Т.Агиймаа, Шилдэг ангийн дарга Эм зүйн 506-р ангийн дарга Г.Намууцэцэг, Шилдэг анги хамт олноор “Эм зүйн 305-р анги” шалгарав.

Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан” шагналыг

  1. Эм зүйн 506-р ангийн оюутан Б.Дуламсүрэн
  1. Эм зүйн 502-р ангийн оюутан Ц.Соёл-Эрдэнэ
  2. Уламжлалт анагаах ухааны их эмчийн 501-р ангийн оюутан Г.Гүнжидмаа
  3. Эм зүйн 403-р ангийн оюутан Д.Барамсай
  4. Эм зүйн 404-р ангийн оюутан Б.Цэнд-Очир
  5. Эмийн үйлдвэрийн инженер технологийн 302-р ангийн оюутан Д.Дүүрэнжаргал
  6. Эм зүйн 304-р ангийн оюутан Б.Одончимэг
  7. Сувилахуйн 201-р ангийн оюутан П.Саранцацралт

“Залуучуудын холбооны “Тэргүүний оюутан” алтан медалийг 

  1. Эм зүйн 501-р ангийн оюутан Б.Мажаачамба
  2. Уламжлалт анагаах ухааны их эмчийн 501-р ангийн оюутан Б.Одончимэг нар шалгарав.

Жил бүр Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон сургуулийн нэрийг өндөрт гаргасан оюутнуудыг шагнаж урамшуулдаг уламжлалтай.  Энэ жил Р.Батмягмар дасгалжуулагчтай, Ч.Амарзаяа ахлагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

Оюутны албаны санаачлагаар жил бүр оюутны санал асуулгаар “ОЮУТАНД ЭЭЛТЭЙ” багшийг шалгаруулдаг билээ. Санал асуулгад 60 ангийн 1200 гаруй оюутнууд хамрагдсан бөгөөд тэдний 50 гаруй хувь нь ОЮУТАНД ЭЭЛТЭЙ багшаар ЭМ ЗҮЙН УДИДЛАГА ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ Б.ЦЭРЭНДОЛГОР шалгаруулсан байна.

Нийт 40 гаруй оюутнуудыг шагнаж урамшуулав. Цэнгүүнд урилгаар Мотив хамтлаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин н.Лхамаа, н.Лхамянжин нар ая дуугаа өргөв. Мөн авяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрөв.

Мэдээ бэлтгэсэн:                               Н.Зулцэцэг

Copyright © 2017. All Rights Reserved.