ЭЗШУИС-ийн нэрэмжит ЕБС-иудын төгсөх 12-р ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо.
Nullam euismod commodo

Жил бүр зохион байгуулдаг ЭЗШУИС-ийн нэрэмжит ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дундах сагсан бөмбөгийн тэмцээн 2018.11.17, 18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний зорилго: Өсвөр залуу үеийн тамирчдын бие бялдарын хөгжлийг дэмжих,  мөн багийн спортыг дэмжих, сургуулиа таниулан сурталчилах

Уг тэмцээн жилээс жилд өргөжин тэлж энэ жил Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул гэсэн  5 дүүрэг, Сэлэнгэ аймгийн 1-р сургуулийн Ирвэс баг, нийт 25 баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийн хамт нийт 300 орчим  сурагчид оролцов. Нийт идэвхитэй оролцсон дасгалжуулагч багш нар, баг тамирчиддаа баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Тэмцээний үр дүнгээс танилцуулбал:

Эрэгтэй:  

  1. Баянгол дүүрэг 1-р баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. Баянгол дүүрэг 2-р баг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. Чингэлтэй дүүрэг /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Эмэгтэй:

  1. Баянгол дүүрэг 1-р баг /Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  2. 52-33 хамтарсан баг /Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
  3. Баянгол дүүргийн 40-р сургууль /Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/

Copyright © 2017. All Rights Reserved.