ЭЗШУИС-ийн Эм зүйн ангийн төгсөх курсын оюутнууд ОХУ-ын Улаан-Үд хотод танилцах дадлага хийлээ
Nullam euismod commodo

ЭЗШУИС-ийн Эм зүйн ангийн төгсөх курсын анги хамт олноо манлайлсан 13 оюутан (Соёл-Эрдэнэ, Б.Мажаачамба, У.Бадам-Очир, Жавзмаа (ЭЗ-501), Соёл-Эрдэнэ, Сайнсанаа (ЭЗ-502), Бадамханд, Норовсүрэн (ЭЗ-503), Гандулам (ЭЗ-504), Ж.Бүтэдмаа, Лхагвацэцэг (ЭЗ-505), Алтаншагай, Булган (ЭЗ-506)) ОХУ-ын Улаан-Үд хотод 2018.10.14-2018.10.20-ны өдрийн хооронд танилцах дадлага хийв. Танилцах дадлагын хүрээнд оюутнууд Буриад Улсын Их Сургуулийн Анагаах Ухааны салбар сургууль, Буриад Улсын Шинжлэх Ухааны Төв, Дорнын Анагаах Ухааны Төвийн үйл ажиллагаатай  танилцахын зэрэгцээ Итгэлт Хамбын дацан, Байгаль нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа. Дадлагыг ЭХЭУСТ-ийн эрхлэгч, ЭЗУ-ы доктор Т.Ахтолхын, БАКЭЗТ-ийн багш Ц.Лхагвасүрэн нар удирдав.

Copyright © 2017. All Rights Reserved.