“Хүн амыг Уламжлалт Анагаах Ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя өдөрлөг боллоо.
Nullam euismod commodo

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг Уламжлалт Анагаах Ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх ажлыг өргөжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “УАУ-ы аргаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2018.10.13 өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, тус өдөрлөгт ЭЗШУИС-ийн УАУ-ы сургуулиас өөрсдийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, инновацийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан, Синдүра-мед эмнэлгийн эмч нар С.Базаррагчаа, Х.Дуутбаяр, Х.Туул нар үзлэг оношилгоо хийж, зөвлөмж хүргэн идэвхтэй оролцлоо.  Нийт 180 хүнд үзлэг оношилгоо хийж, 290 ширхэг зөвлөмж тараасан байна.

Зураг 1. Өдөрлөгийн үйл ажиллагааны нээлт

Зураг 2. Гарааны Гурван Хүч компаний бүтээгдэхүүн

Зураг 3. ЭЗШУИС-ийн багш нарын ном бүтээл

Зураг 4.Синдүра-Мед эмнэлэгийн эмч нарын үзлэг оношилгоо

Вэб хуудасны мэдээлэл бэлтгэсэн ЭЗШУИС-ийн УАУ-ы тэнхмийн багш АУ-ы доктор Х.Туул

 

Copyright © 2017. All Rights Reserved.