ЦАГААН НӨМРӨГ ӨМСҮҮЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.
Nullam euismod commodo

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн Цагаан нөмрөг өмсүүлэх ёслолын арга хэмжээ 2018.09.03-ны өдөр болж өнгөрлөө. Нээлтэнд “Монос” группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, ЭЗШУИС-ийн захирал Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, болон бусад удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус оролцов.

Энэ хичээлийн жил манай сургууль Эм зүйч, Эмийн үйлдвэрийн инженер технологич, Уламжлалт анагаах ухааны их эмч, Сувилагч гэсэн 4 мэргэжлээр нийт 400 гаруй шинэ элсэгчдийг Цагаан нөмрөг өмсүүлэн өлгийдөн авлаа. Цагаан нөмрөг өмссөн шинэхэн оюутнууд Оюутны андгай өргөж, анхны хичээлийг  Академич  Л.Хүрэлбаатар, Академич Л.Цэрэндулам нар уншив. 

            Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр оноотой 11 элсэгчдэд сургалтын төлбөрийг 50-65 хувь хөнгөлөх батламж олгов.

Нээлтэнд амьд хөгжмийн “Second” хамтлаг, ЭЗШУИС-ийн оюутан Б.Батнасан, Э.Сэлэнгэ, Б.Ихбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Copyright © 2017. All Rights Reserved.