ЭЗШУИС-ийн Оюутны алба, Оюутны зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан хүүхэд бүр жаргалтай байг сайн үйлсийн аян боллоо.
Nullam euismod commodo

ЭЗШУИС-ийн Оюутны алба, Оюутны зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан хүүхэд бүр жаргалтай байг сайн үйлсийн аянд ЭЗШУИС-ийн 1-4 дүгээр курсын оюутан залуус болон 7-н тэнхимийн багш нарыг уриалан дуудаж хамтран ажиллав. Уг аяны зорилго “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй болон асрамжийн газарт хүмүүждэг бяцхан багачуудыг баярлуулах зорилготой. Уриалан дуудсан анги хамт олон, тэнхимийн багш нар тус бүр 2 гарын бэлэг хандивлаж, нийт 92 уут сэтгэлийн бэлэг цугларсан. СХДүүргийн “Тэмүүжингийн андууд” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгээр зочилж, нийт 55 хүүхдэд, мөн СХДүүргийн 22-р хороо Танхилт болон “Улаанчулуутын хогийн цэг” дээр очиж, 37 хүүхдэд сэтгэлийн бэлэг барилаа.

СХДүүргийн “Тэмүүжингийн андууд” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгээр зочилж, нийт 55 хүүхдэд бэлэг өгөв.

СХД 22-р хороо Тахилт