ОЛИМП ДЭВЖЭЭ-2018 амжилттай оролцлоо.
Nullam euismod commodo

АШУҮИС-иас жил бүр зохион байгуулдаг “Олимп дэвжээ-2018” тэмцээн энэ жил 5 дахь удаа 2018.05.15-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Энэ жил бүх их дээд сургуулиудын хооронд зохион байгуулагдсан нь онцлог байлаа. Нийт АШУҮИС 1, 2-р баг, Сувилахуйн сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Хууль Сахиулахын Их Сургууль, ЭЗШУИС гэсэн 5-н сургуулийн 6-н багийн 100 гаруй оюутнууд хөгжөөн дэмжигчдийн хамтаар авъяас чадвар, мэдлэг боловсролоо харуулсан тэмцээн боллоо. Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе.

Тэмцээний дүнгээс танилцуулбал:

1-р байр: ЭЗШУИС /Шилжин явах цом/

2-р байр: ХСИС

3-р байр: НЭМС

Нээлтийн үйл ажиллагааны үеэр мэндчилгээ

 

Олимп миний бодлоор илтгэлийн үеэр