“БОЛОВСРОЛ-ШИНЭЧЛЭЛ 2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ.
Nullam euismod commodo

      БСШУЯ, ХНХЯ, НБГазар, ХИДСХолбоо, ИДСКонсерциум, ХХҮЕГазар, ТБМСХолбоо болон “Мишээл Групп” ХХК хамтран зохион байгуулсан “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн 2018.04.20-24ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.  Энэхүү үзэсгэлэнгийн үеэр ЭЗШУИСургууль нь сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, мөн элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулан, сурталчилгаа хийв. Нийт 2000 гаруй сурагчдад сургуулийн танилцуулга (боршур) тарааж, зөвлөгөө өгсөн.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:

  • Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга
  • Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа
  • Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ
  • Боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар
  • Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө. 
  • Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдав.  

 

Copyright © 2017. All Rights Reserved.