ЭЗШУИС-ИЙН ДАРХЛАА СУДЛАЛЫН 3 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Nullam euismod commodo

Олимпиадыг ЭЗШУИС-ийн 2-р курсын оюутнуудын дархлаа судлал хичээлийг суралцах сонирхолыг дээшлүүлэх, дархлаа судлалын хичээлийн англи нэр томьёог тогтоолгох зорилготойгоор зохион байгууллаа.

Хамрах хүрээ: ЭЗШУИС-ийн Эм зүй болон Уламжлалт анагаахын 2-р курсын оюутнуудаас бүрдсэн 8 баг оролцлоо. Тэмцээний шүүгчээр АУ-ы доктор Х.Туул, магистрант С.Билэгдэмбэрэл, ЭЗУ-ы магистр Б.Мөнхдэлгэр нар ажиллав.

Тус удаагийн олимпиадад оюун ухаан, сэтгэх чадвар, авьяас билгээрээ нийт оюутнуудаа манлайлан тэргүүн байрыг ЭЗ 204, дэд байрыг ЭЗ 208, гутгаар байрыг ЭЗ 201 баг хамт олон эзэллээ.

Олимпиадын үе шатууд, явагдсан журам

Тэмцээн 4 үе шатаар явагдаж баг тус бүр нийт 100 оноо цуглуулах байлаа. Үүнд:

1-р үе. Гэрийн даалгавар (Багууд дархлаа судлал хичээлийн талаар чөлөөт сэтгэлгээ ашиглан жүжигчилсэн тоглолт бэлтгэх, 3-5 мин) – 10 оноо

  

ЭЗ 201 ангийн баг хамт олон Дархлааны эсүүдийн үндсэн үйл ажиллагааг Эх орноо хамгаалагч цэрэг эрсээр төлөөлүүлэн жүжигчилсэн тоглолт хийсэн нь мэдлэгийг батжуулсан ур чадварын илэрхийлэл байлаа.

ЭЗ 208 ангийн баг Дархлаа дутмагшилаар илэрдэг ХДХХ-ын тухай ухааруулсан мэдээлэл хүргэлээ

2-р үе. Тест (40 тестийг багаараа хамтарч 5 минутанд ажиллах) – 1 тест 1.0 оноо, нийт 40 оноо  

         ЭЗ 203 багийн хамт олон онолын мэдлэгийн тестийн шалгалтанд өндөр оноо авлаа.

3-р үе Дархлаа судлалтай холбоотой англи нэр томьёог цээжилсэн эсэхийг шалгах (Баг бүрт урьдчилан бэлтгэсэн цээжлэх үгсийг гэрийн даавгаварт өгөх ба тэмцээний үеэр дурын 30 үгийг монгол хэл дээр бичсэн цаасыг өгч тухайн үгийг англиар бичих, 5 минут) -1 үг 1.0 оноо, нийт 30 оноо

4.YES or NO асуулт (багийн гишүүн бүр 2 асуултад хариулна)- нийт 10 оноо

Хөгжөөн дэмжигчийг шалгаруулах

Хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултын тэмцээн явагдлаа. Дархлаа судлал хичээлийн холбогдолтой зурагт зөв тайлбар хийх даалгаварыг тэмцээний үе шатны завсарт явуулсан ба зөв хариулт өгсөн хөгжөөн дэмжигч бүрт 5 оноо өгч урамшууллаа.

Дархлаа судлал нь анагаахын суурь хичээлийн нэг бөгөөд оюутнууд ойлгоход хүндрэлтэй хичээлүүдийн нэг тул Био-Анагаах, Клиник эм зүйн тэнхимийн хамт олон тус олимпиадаар хичээлийн агуулгыг сонирхолтой хэлбэрт оруулан, оюутны сурах эрмэлзлэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэхэд түлхэц болохуйц, цаашид анагаахын суурь шинжлэх ухааны мэдлэг сайтай, ирээдүйн шилдэг эм зүйч, судлаач, эмнэлзүйн эм зүйч болоход дэм өгдөг үйл ажиллагааг жил болгон уламжлал болгон зохион байгуулж байна.

 

Copyright © 2017. All Rights Reserved.