ЭЗШУИС-ийн оюутны урлагийн их наадам амжилттай болж өнгөрлөө.
Nullam euismod commodo

     ЭЗШУИС-ийн оюутны урлагийн их наадмыг оюутны алба, ЭЗУТ тэнхим, оюутны зөвлөл хамтран 2017 оны 11 сарын 25 нд амжилттай зохион байгуулав.  Энэ удаагийн урлагийн наадамд Эм зүйн 1-5 курс, Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-4 курс, Эмийн үйлдвэрийн инженер технологийн 1-3 курс, Сувилахуйн 1-р курсын 100 гаруй оюутнууд гоцлол дуу, гоцлол бүжиг, ардын язгуур урлаг, гоцлол хөгжим, хамтлаг дуу, хамтлаг бүжиг гэсэн 6 төрлөөр  авъяас чадвараа сорьж, 400 гаруй оюутан залуус хөгжөөн дэмжив.

  Оюутны урлагийн их наадамд ЭЗШУИС-ийн захирал МАУА-ын гишүүн- Академич, доктор, профессор Л.Цэрэндулам нээж,  Монос сургуулийн захирал М.Алгаа, Мэргэжил дээшлүүлэх сургуулийг захирал, доктор, дэд профессор Л.Уламбаяр болон тус сургуулийн  эрдэмтэн багш нар оролцлоо.

Урлагийн наадмын шүүгчээр,  хөгжимчин П.Ундармаа /МУСТА/,  дуучин Л.Уранмандах /МУСТА/ нар ажиллав.

 Энэ удаагийн их наадам олон оюутныг хамарч, олон авъяастныг тодруулсан арга хэмжээ болсон бөгөөд  Эм зүйн V курсын оюутнууд аргагүй л олон жилийн туршлага, авъяас чадвараараа илүүрхэж  шилжин явах цомоо авч үлдэв.

           Урлагийн наадмыг манлайлсан  анги хамт олон, оюутнууд

Төрлүүд

Байр

Оюутаны нэр

1

Гоцлол дуу

1-р байр

ЭЗ-301 Г.Шүрэн-эрдэнэ

2-р байр

УАУ-102 О.Билгүүн

3-р байр

ЭЗ-503 Б.Отгонцэцэг

2

Гоцлол бүжиг

 

1-р байр

УАУ-402 М.Шинэгэрэл

2-р байр

ЭЗ-205 Г.Мөнгөнцэцэг

3-р байр

ЭЗ-303 Ө.Цэнгэнбаяр

3

Гоцлол хөгжим

 

1-р байр

ЭЗ-504 М.Жансерк

2-р байр

ЭЗ-502 Ц.Онон

3-р байр

ЭЗ-202 Ш.Хосбаяр

4

Ардын язгуур урлаг

1-р байр

ЭЗ-2 курс

2-р байр

ЭЗ-1 курс

3-р байр

УАУ-4 курс

5

 Хамтлаг дуу

1-р байр

ЭЗ-4 курс

2-р байр

Сув,УАУ,ЭҮИТ-1 курс

3-р байр

ЭЗ-3 курс

6

Хамтлаг бүжиг

1-р байр

ЭЗ-5 курс

2-р байр

ЭЗ-2 курс

3-р байр

УАУ 4-р курс

                                             Зураг 1. Нээлтийн үйл ажиллагаа

                                          Зураг 2. ЭЗ-2 Язгуур урлагийн үзүүлбэр

                                          Зураг 3. УАУ-ны 4-р курсын хамт олон

                                 Зураг 4. ЭЗ-н 1-р курсын хамтлаг бүжиг

                                           Зураг 5. Эм зүйн 5 курсын мэндчилгээ

                                                Зураг 6. Хаалтын үйл ажиллагаа

                                           Зураг 7. ЭЗ-н V курсын шилжин явах цомын эзэд

 

Copyright © 2017. All Rights Reserved.