“Эм зүйн англи хэлийг хэн сайн мэдэх вэ?”сэдэвт алтан хонх тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв
Nullam euismod commodo

Оюутнуудыг Эм зүйн англи хэлний  мэдлэгээ  бататгах, англи хэлний унших, сонсох, ярих чадваруудыг хөгжүүлэх, үгийн санг баяжуулах  зорилгын хүрээнд 2017.11.15-нд ЭЗШИУС-н ЭЗ-н II курсын оюутнуудын дунд англи хэлний “Алтан хонх” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв. Тус тэмцээнд Эм зүйн  II курсын 9 бүлгийн оюутнууд оролцсоноос ЭЗ-208 ангийн оюутан О.Золжаргал I байр, ЭЗ-206 ангийн оюутан К.Бердибек II байр, ЭЗ-201 ангийн оюутан О.Мөнхжаргал III байр тус тус эзлэв. Тэмцээнд оролцсон, үзэж сонирхсон, хөтөлж явуулсан, хяналт тавьсан оюутнууд, зохион байгуулсан Ерөнхий Эрдмийн Тэнхимийн  багш нартаа талархал илэрхийлье.

Байр эзэлсэн оюутнуудад өргөмжлөл, үнэ бүхий зүйл гардуулав.

Copyright © 2017. All Rights Reserved.