ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 23, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 51, ЭЗШУИС-ИЙН БАГШ НАРЫН 17 ДАХЬ ӨДРИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Nullam euismod commodo

     Баярын үйл ажиллагаанд хүндэт зочид: “Монос” группын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Уянга, Монос группын “Тимус фарм” компанийн захирал АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал нар хүрэлцэн ирэв. Б.Амаржаргал нь 2002 оноос Монос дээд сургуульд Эмгэг физиологи хичээлийн багшаар ажиллаж байсан манай анхны багш нарын нэг төдийгүй, 2010-2013 онд Монос Эм зүйн Дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

    Баярын үйл ажиллагааг нээж ЭЗШУИС-ийн захирал академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л. Цэрэндулам үг хэлж, багш нартаа өөрийн зохиосон шүлгийг бэлэглэв. Багш нарын зүгээс “Монос” группын ерөнхийлөгч, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор, Монгол Улсын төрийн шагналт  Лувсангийн Хүрэлбаатарт хүндэтгэл дэвшүүлж баглаа цэцэг барив.

Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар ЭЗШУИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх  Сургуулийн захирал Л. Уламбаяр, БАКЭЗ тэнхмийн ахлах багш Д.Тунгалаг нар, Боловсролын тэргүүний ажилтанаар захирал Л.Цэрэндулам, багш Х.Туул, Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны хүндэт  жуух бичгээр Эрдмийн сургуулийн захирал Э.Сэлэнгэ, багш А.Алтанцэцэг, Б.Цэрэндолгор, Э.Сансархуяг, Н.Мөнхбаяр, Б.Хонгорзул багш нар тус тус шагнагдав.

ЭЗШУИС-ийн 2016-2017 оны шилдэг тэнхим Уламжлалт анагаах ухааны тэнхим,

Шилдэг Судлаач багш Т.Ахтолхын

Шилдэг арга зүйч багш Д.Тунгалаг

Шилдэг зөвлөх багш Б.Жүгдэр

Шилдэг ажилтан Д.Элбэгдорж нар тус тус шалгарч хамт олныхоо халуун дэмжлэгийг хүлээв.

Copyright © 2017. All Rights Reserved.