Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн “Танилцах үдэшлэг” Ундрам зуслан дээр амжилттай болж өнгөрлөө.
Nullam euismod commodo

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн  эхний арга хэмжээ болох “Танилцах өдөрлөг” Ундрам зуслан дээр амжилттай боллоо. Нээлтэнд ЭЗШУИС-ийн эрдэмтэн багш нар болон I,V курсын оюутан залуус оролцлоо. “Танилцах өдөрлөг”-ийн арга хэмжээг ЭЗШУИС-ийн Монос сургуулийн захирал М.Алгаа нээж үг хэлэв.

ЭЗШУИС-д элсэн орсон 1-р курсын оюутнууд нийт багш оюутан залуустаа зориулж мэндчилгээ дэвшүүлэв. УАУ-ны 101-р ангийн хамт олон авъяаслаг байж шилдэг мэндчилгээ дэвшүүлсэн ангиар  шалгарав.

                     Шилдэг мэндчилгээ дэвшүүлсэн хамт олон

ЭЗШУИС-ийн шинэ оюутнуудын дунд олон сонирхолтой тэмцээн уралдаан болж шагнаж урамшуулав.  Хувцасны холбоо олс таталтын тэмцээнд ЭЗ-104 ангийн хамт олон, “Бид ирлээ” тэмцээнд ЭЗ-110, 108 ангийн оюутнууд, “Атом молекул” тэмцээнд УАУ-ы ангийн оюутан Чингүүн,  Хамгийн сайхан эмэгтэй болох хөгжөөнт тэмцээнд  ЭҮИТ-102 ангийн оюутан Энэрэл нар бусдыгаа  манлайлан тэргүүлж шагналаа гардлаа.

         “Хамгийн сайхан бүсгүй ” шалгаруулах тэмцээний хэсгээс

 

 

 

Copyright © 2017. All Rights Reserved.