ЭЗШУИС-ийн оюутан залуус “Монголын Анагаахын Оюутнуудын Үндэсний Анхдугаар Чуулган”-нд амжилттай оролцлоо
Nullam euismod commodo

  Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт 2017 оны 9 дүгээр сарын 16, 17-ний өдрүүдэд анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн АШУҮИС, ЭЗШУИС, Ач АУИС, Этүгэн ИС, Оточ Манарамба ИС-иудын төлөөлөл болсон шилдэг 150 гаруй оюутнуудын дунд “Архаг өвчин” сэдэвт “Монголын Анагаахын Оюутнуудын Үндэсний Анхдугаар Чуулган” болж өндөрлөлөө. Уг чуулганд ЭЗШУИС-ийг төлөөлж 13 оюутан залуус, Эрдмийн Сургуулийн захирал ЭЗУ-ы доктор Э.Сэлэнгэ, БАКЭЗТ-ийн багш УАУ-ы магистрант М.Сайнгэрэл нарын хамт оролцож,  ЭЗ-502 хэсгийн Б.Пүрэвжаргал эрдэм шинжилгээний хуралд “Нийлмэл Найрлага Бүхий Эмчилгээний Зориулалттай Мөхлөг Гарган Авах Технологи Боловсруулах” сэдвээр илтгэл тавьж тусгай байр, “Архаг Өвчин” сэдэвт хэлэлцүүлэгт ЭЗ-205 хэсгийн Ч.Бадмаараг-Алтай 1-р байр, ЭЗ-205 хэсгийн Г.Энхбат 3-р байр тус тус эзэлж амжилттай оролцлоо.

Copyright © 2017. All Rights Reserved.