Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт
Nullam euismod commodo

      Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн  2017-2018 оны хичээлийн шинэ жилийн  Цагаан нөмрөг өмсүүлэх ёслолын үйл ажиллагаанд ЭЗШУИС-ийн захирал Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам, Монос группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар болон бусад удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус оролцлоо. Ёслолын арга хэмжээг ЭЗШУИС-ийн захирал Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам нээж үг хэллээ. Мөн Монос группийн Ерөнхийлөгч Монгол улсын төрийн шагналт, Академич, Эм зүйн ухааны доктор профессор Л.Хүрэлбаатар ЭЗШУИС-ийн нээлтийн арга хэмжээнд зориулж үг хэлэн элсэлтийн өндөр оноотой оюутанд өргөмжлөл гардуулав. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргасан эм зүйн 502 курсын оюутан Г.Пүрэвжаргал-д “Шилдэг судлаач оюутан” өргөмжлөл, Монос группын харъяа компаниудын үйлдвэрлэдэг нэрийн бүтээгдэхүүний дээжээс бэлэг болголоо. ЭЗШУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд Эм зүй, Эмийн үйлдвэрийн инжинер технологи, Уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжлээр шинээр элсэгчид  болон  Филиппин улстай хамтарсан англи хэл дээр сургалт явагдах “Сувилахуйн мэргэжлээр” шинэ элсэгчиддээ хүлээн авсан нь энэ хичээлийн жилийн онцлог байлаа.

ЭЗШУИС-ийн хичээлийн шинэ жилд зориулж амьд хөгжмийн хамтлаг мэндчилгээ дэвшүүлэв. ЭЗШУИС-ийн шинэ оюутнууд хичээлийн шинэ жилдээ орохын өмнө Эм Зүйчийн андгай  уншиж хичээлийн эхний лекцэндээ орон нээлтийн ёслолын арга хэмжээ өндөрлөв.

Монос группийн Ерөнхийлөгч Монгол улсын төрийн шагналт, Академич,  Эм зүйн ухааны доктор профессор  Л.Хүрэлбаатар, ЭЗШУИС-ийн захирал, Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Цэрэндулам нар нээлтийн  арга хэмжээнд зориулж үг хэлж элсэлтийн өндөр оноотой оюутануудад өргөмжлөл гардуулав.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргасан эм зүйн 502 курсын оюутан Г.Пүрэвжаргал-д “Шилдэг судлаач оюутан” өргөмжлөл, боть ном, Монос группын харъяа компаниудад үйлдвэрлэдэг нэрийн бүтээгдэхүүний дээжээс бэлэг болгосон.

ЭЗШУИС-ийн хичээлийн шинэ жилийн  ёслолын арга  хэмжээний үеэр.

ЭЗШУИС-ийн 09-сарын 01-ний нээлтийн арга хэмжээнд зориулж амьд хөгжмийн хамтлаг мэндчилгээ дэвшүүлэв.

Монос группийн удирдах албан тушаалтан,ЭЗШУИС-ийн удирдлагууд, багш нарын хамт “Цагаан нөмрөг өмсүүлэх “ ёслолын арга хэмжээний үеэр шинээр элсэн орж буй оюутнуудад цагаан нөмрөг өмсүүлж байна.

ЭЗШУИС-ийн захиргаа болон багш нар ” Цагаан нөмрөг өмсүүлэх” ёслолын арга хэмжээний үеэр.

Монос группийн удирдах албан тушаалтан,ЭЗШУИС-ийн Захиргаа  хамтдаа “Цагаан нөмрөг өмсүүлэх “ ёслолын арга хэмжээний үеэр.

ЭЗШУИС-ийн шинэ оюутнууд хичээлийн шинэ жилдээ орохын өмнө Эм Зүйчийн андгай өргөх ёслолын үеэр. 

Сургуулийн алтан хонхыг Эм зүйн 5-р күрсын Оюутан Ц.Онон, Эмийн үйлдвэрийн инженер технологийн 1-р күрсын оюутан Н.Энхбадрал нар цохилоо.

Монос группийн Ерөнхийлөгч Монгол улсын төрийн шагналт, Академич, Эм зүйн ухааны доктор, профессор  Л.Хүрэлбаатар  Эм зүйн ангийн шинэ оюутнуудад хичээлийн эхний лекц уншив.

Уламжлалт ангаах ухааны их сургуулийн захирал, Академич, Ангаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд УАУ их эмч, ЭҮИТ, Сувилахуйн ангийн шинэ оюутнуудад хичээлийн лекцээ уншиж байна.

Copyright © 2017. All Rights Reserved.