“RESEARCH INNOVATION-2017” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Nullam euismod commodo

   Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь “Research Innovation” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2017 оны 5 сарын 23-ны өдөр "Research Innovation-2017" Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг 6 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

            Тус хуралд Монголын эрдэмтэн, судлаачдаас гадна ОХУ (Буриадын Их Сургууль), БНХАУ (Хятадын Эм Зүйн Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль), Бүгд Найрамдах Энэтхэг Улсын эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд нийт 30 гаруй илтгэлийг аман болон постер хэлбэрээр хэлэлцүүллээ.

ЭЗШУИС-ийн захирал, Академич, ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам хурлыг нээж үг хэлэв.

Хурал “Бодгальжсан анагаах ухаан ба фармакогеномик” сэдэвтэй зочин илтгэлээр эхлэв.

/Эм судлалын хүрээлэнгийн захирал, Академич, АШУ-ы доктор, профессор Л.Лхагва/

Хурлын 2-р хэсгийг ЭЗШУИС-ийн УАУС-ийн захирал, Академич, АШУ-ы доктор, профессор Ш.Болд, Өвөр Монголын Их Сургуулийн доктор Б.Мөнхөө нар удирдаж явуулав.

           Буриадын Их Сургуулийн эрдэмтэд А.Г.Мондодоев, Е.В.Петров

                                               Хурлын явц

                                          Постер илтгэлүүд

Copyright © 2017. All Rights Reserved.