"Боловсрол-2017" нээлттэй хаалганы өдөрлөгт ЭЗШУИС амжилттай оролцов.
Nullam euismod commodo

    Сүхбаатарын талбайд   2017.05.26-05.27-ны өдрүүдэд  БСШУСЯ, МИДСК (Монголын их дээд сургуулиудийн консорциум)-тай хамтран зохион байгуулсан "Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөг болсон. Энэ өдөр нийт 50 орчим дээд боловсролын байгууллага оролцож, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчлан, таниулж,  зөвлөх үйлчилгээ үзүүлж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн.  "Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөгт ЭЗШУИС-иас нийт 6 багш, 6 оюутан оролцов. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөр ЭЗШУИС нь  нийт иргэд, олон нийтийн цусны даралт үзэж, цусан дах саахар тодорхойлон бусад шаардлагатай зөвлөгөөг өгсөн. Мөн ЕБС-ийн 10 жилийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголт болон Эм зүйч,  Уламжлалт анагаах ухааны их эмч, Эмийн үйлдвэрийн инженер технологич, Сувилахуй мэргэжилээр   зөвлөгөө өгч сургуулиа танилцуулав.  Энэхүү "Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөг дээр цугларсан нийт иргэдийн  дунд  ЭЗШУИС-тай холбоотой танин мэдэхүйн асуулт  тавьж шалгарсан иргэдийг өөрийн гарын бэлгээр урамшуулав.

Оролцогч байгууллагууд:
1.    Дээд боловсролын шинэчлэлийн төсөл
2.    Боловсролын зээлийн сан

3.   Хаан банк, Голомт банк, Капитрон банк, Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк
4.    Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 
5.    Боловсролын үнэлгээний төв 
6.    Дээд боловсролын сургалтын байгууллагууд 
7.    1000 инженер төслийн баг 
8.    Их, дээд сургуулиуд

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөг ЭЗШУИС-ийн багш ,оюутан нар.

Нийт иргэд, олон нийтийн цусан дах саахар тодорхойлж  буй байдал.

Нийт иргэд, олон   нийтийн цусны даралт үзэж байна.

"Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөг дээр цугларсан нийт иргэд, олон нийтийн  дунд асуулт тавьж шалгарсан иргэдийг өөрийн гарын бэлгээр урамшуулав.

                     "Боловсрол-2017" нээлттэй хаалганы  өдөрлөг

Copyright © 2017. All Rights Reserved.