“СОЛОНГОС ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Nullam euismod commodo

  Эмийн Үйлдвэрийн Инженер Технологийн тэнхимээс зохион байгуулсан “Солонгос хэлний өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийн хүрээнд ЭҮИТ-ийн ангийн оюутнуудын Солонгос хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан “Уран уншлага, цэвэр бичигтэн” тэмцээнд 101-р ангийн оюутан н.Жаргалмаа, 101-р ангийн оюутан н.Гэрэлтуяа нар тэргүүн байр эзэллээ.                                                                                             

  Мөн ЭҮИТ-ийн ангийн 1, 2, 3 курсын оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн,  Солонгос дуу /ЭҮИТ. 301 ангийн оюутан П.Оюунтүлхүүр/, дэвүүрт бүжиг /1-3 курсын оюутнууд/, үндэсний хоол /ЭҮИТ. 301, 302 ангийн оюутнууд/ болон “Солонгос орны товч танилцуулга” сэдэвт илтгэлийг ЭҮИТ-ийн тэнхимийн багш О.Чимэггэрэл, ЭҮИТ-ийн 101-ангийн оюутан Ц.Номуундарь, Х.Идэрхөлөг нар; “Монгол, Солонгосын топ-5 эмийн үйлдвэрийн тухай танилцуулга” сэдэвт илтгэлийг О.Чимэггэрл, ЭҮИТ-ийн 101-р ангийн оюутан Б.Оразбек, Ц.Өүлэн нар танилцууллаа.

Copyright © 2017. All Rights Reserved.