Захиргаа алба хэлтэс

СУВИЛАХУЙН ТЭНХИМ

Сувилахуйн тэнхим нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэнхимийн эрхлэгчээр анагаах ухааны магистр Төрбатын Батцэцэг, багшаар клиникийн профессор, докторант Лувсандоржийн Алтанхуяг ажиллаж байна. Бусад сургуулийн сувилахуйн тэнхимээс ялгагдах гол онцлог нь олон улсад өрсөлдөхүйц сувилагч бэлтгэх зорилгоор хичээлийг англи хэл дээр явуулж байна.

Тэнхимийн харъяанд “Сувилахуйн ур чадварын кабинет” болон “Яаралтай тусламжийн кабинет”-ууд ажиллаж, семинар болон дадлагын хичээлүүд үр дүнтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.


Тэнхимийн зорилго:

Сувилахуйн сургалтын үйл ажиллагааг үр өгөөжтэй хүргэж,сувилахуйн ур чадварыг бүрэн эзэмшсэн , өндөр мэдлэгтэй, олон улсад ажиллах чадвартай сувилагч бэлтгэхэд тэнхимийн эрхэм зорилго оршино.


Зорилт:

  • Хоёр улсын сувилахуйн хөтөлбөрийн дагуу чанартай явуулах
  • Сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нараар хичээл оруулах
  • Онол, практикийн хосолсон сургалт явуулах
  • Оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг байнга нэмэгдүүлэх

Тэнхимийн давуу тал:

ЭЗШУИС, Southern Luzon State University –ын хамтын хүрээнд сувилахуйн ангид ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг англи хэл дээр Монгол, Филиппин багш нар хамтран заадаг.


Тэнхимийн гадаад харилцаа:

Сувилахуйн тэнхим нь Филлипин Улсын Southern Luzon State University-тэй хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн сувилагч бэлтгэж байна.


СУВИЛАХУЙН ТЭНХИМ
Copyright © 2017. All Rights Reserved.