Удирдлага багш

МОНОС ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Л.ХҮРЭЛБААТАР

Улаанбаатар хотод төрсөн. 1970 онд Улаанбаатар хотын 18-р 10 жилийн дунд сургууль, 1975онд ОХУ-ын Пятигорск хотын эм зүйн ухааны академийг эмзүйч мэргэжлээр төгссөн.

1975-1978 онд Сэлэнгэ, Хөвсгөл аймагт эм шинжлэгч, эмийн санг удирдах конторын дарга, 1978-1980 онд анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторт эрдэм шинжилгээний ажилтан, 1980-1985 онд ЭМЯ-нд “Эрүүл мэнд”,“Анагаах ухаан” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1990 онд Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газарт эм хангамжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Эмийн сангуудыг удирдах конторын дарга, Эмимпекс концернийн нэгдүгээр орлогч захирал зэрэг ажил хийж байв.


1990 оноос эм гоо сайхны “Монос” жижиг үйлдвэр байгуулсан. 1990 онд тус үйлдвэрийн дэргэд зохион бүтээх тасаг, 1996 онд зохион бүтээх төв, 2006 онд эрдэм шинжилгээний төв, 2000 онд Монос дээд сургууль, 2009 онд эм судлалын хүрээлэнг тус тус үүсгэн байгуулсан.


2004 онд “Уламжлалт ухааны эмнэл зүй, эм зүйн асуудлууд” Европын холбооны мэдээлэл зүйн академид эм зүйн ухааны профессор, докторын зэрэг хамгаалсан.


Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоог 1996 онд үүсгэн байгуулж Ерөнхийлөгчөөр нь 3 дахь удаагаа сонгогдож ажиллаж байна. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч, Монголын инновацийн холбооны Ерөнхийлөгч, Москва хотноо төвтэй Олон улсын дипломатын академийн академич.


“Эмийн хэрэгцээ тодорхойлох орчин үеийн аргууд”, “Эмийн үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлууд”, “Эмийн лавлах” зэрэг 5 ном, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис хэвлүүлсэн, 40 гаруй шинэ эм, гоо сайхны болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зохион бүтээсэн.


2000 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол тэмдэг хүртсэн.


Эм зүйн ухааны салбарт эх орны ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “ “Салимон, Дентамон, Биомон цуврал эм, бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсэн учир Монгол улсын төрийн шагнал 2006 онд хүртсэн.


2013 оны 3 сард Монголын шинжлэх ухааны акедемийн гишүүнээр /Акедемич болсон/ сонгогдсон.

Copyright © 2017. All Rights Reserved.