Элсэлт

Бакалаврын элсэлт

Элсэлт авах мэргэжлийн чиглэлүүд


Элсэгчдэд олгох мэргэжлийн цол, боловсролын зэрэг /бакалавр/ Шалгалт (ЕШ) Суралцах хугацаа (жил) ЕШ-ын босго оноо
Эм зүйч Хими, Биологи, Математик аль нэг нь 5 жил



400
Эмийн үйлдвэрийн инженер технологич (3+2) хамтарсан хөтөлбөр Хими, Математик, Физик аль нэг нь 5 жил
Уламжлалт анагаах ухааны их эмч Хими, Биологи, Математик аль нэг нь 6 жил
Нягтлан бодогч Математик 4 жил

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Эм зүйч:

  • Эмийн зүйлийг эрж хайн, нээн илрүүлж, судлан шинжилж, шинэ эм зохион бүтээдэг “судлаач”,
  • Нийлэгжүүлсэн болон ургамал амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг эм болгон үйлдвэрлэдэг “үйлдвэрлэгч”
  • Эм бэлдмэлээ зах зээлд гарган эмч, эм зүйч нарт таниулж сурталчилдаг “маркетингийн менежер”
  • Эмийн сан, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхлэн явуулдаг “удирдагч, менежер”
  • Эмийн зохистой хэрэглээг хүн арддаа төлөвшүүлэн хэрэгжүүлдэг “зөвлөгч эмзүйч” зэрэг хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.


Эмийн үйлдвэрийн инженер технологич:

  • БНСУ-ын Олон Улсын Их сургууль (IUK)-тай 3+2 жилийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, 2 сургуулийн диплом олгоно. БНСУ-д оюутны дотуур байраар үнэ төлбөргүй хангагдаж суралцахын зэрэгцээ хичээлээс гадуур ажил хийж, сургалтын төлбөрөө олох боломжтой.
  • Төгсөөд “Монос” группийн болон бусад эм, гоо сайхан, хүнсний үйлдвэрт үйлдвэрт ажиллах боломжтой.


Уламжлалт анагаах ухааны их эмч:

  • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж, анагаах ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэших чадвартай их эмч бэлтгэнэ.
  • Судалгаанд суурилсан уламжлалт анагаах ухааны мэдлэг, хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг чадвартай уламжлалт анагаах ухааны их эмч судлаач бэлтгэнэ.


Нягтлан бодогч:

  • Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартын шаардлага хангасан, бүх салбарт ажиллах боломжтой мэргэжилтэн бэлтгэнэ.
  • Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах талаар түлхүү мэдлэг эзэмшинэ.
  • “Монос” группийн харъяа компаниудад суралцах хугацаандаа дадлагажиж, ажлын байраар хангагдах бүрэн боломжтой.
Copyright © 2017. All Rights Reserved.